Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий болсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын хамт олны нэрийн өмнөөс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
        Аймгийн прокурорын газар нь байгуулагдсан цаг үеэсээ эхлэн хуулиар хүлээсэн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мєр хангуулах, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавих, шvvхэд тєрийг тєлєєлєн оролцох vндсэн чиг үүргээ орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж ирсний зэрэгцээ Улсын Ерөнхий прокурорын газрын шинэчлэлийн бодлого, зорилтыг орон нутагт хийж гүйцэтгэх, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд энэхүү цахим хуудсыг нээн та бүхний хүртээл болгож байна.
           Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эрхэм танд аймгийн Прокурорын газар нь энэхүү цахим хуудсаараа дамжуулан уулзаж өөрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, прокурорын үндсэн хяналт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа байнга танилцуулан ажиллах болно.
            Энэхүү цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон та биднийг холбох гүүр болохын зэрэгцээ таны санал бодол бид бүхэнд үнэтэй зөвлөх болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                                
                                                                     

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХЭРЭГЛЭГЧИЙН ХАНДАЛТ
Онлайн
1
Өнөөдөр
1
Энэ 7 хоног
3
Энэ сар
64
Жил
207
Нийт
18841